Өмнөд Чолла мужийн Мугпу хот нь усан хилийн боомт бүхий, аж үйлдвэр, аялал жуулчлал өндөр хөгжсөн, хүн амын нягтаршлаараа Солонгостоо эхний аравт багтдаг томоохон хотын нэг юм. БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн мэргэжилтнүүд 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус хотод очиж ажиллан, өөрийн улсын иргэддээ төрийн үйлчилгээ хүргэлээ.
Явуулын үйлчилгээг Пусан хотод суугаа Консулын газар болон Төрийн банкны Төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд 50 орчим иргэнд хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгч, нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүллээ.