“SUPER BRAIN” шоу тэмцээн өчигдөр буюу гуравдугаар сарын 1-ний 10.30 цагт эхэлж, өнөөдөр буюу гуравдугаар сарын 2-ны үүрээр 05.30 цагт дуусжээ. Нийт 19 цаг үргэлжилсэн гэсэн үг. Монголын баг буюу Н.Энхшүр, Н.Мөнхшүр нарын өрсөлдөгчид:
1. “Super Brain” шоунд 3 удаа оролцон ялалт байгуулаад байсан “Тархины хаан” буюу “Brain King” хочтой Cheng Zhi Qiang,
2. 2022 оны Бүх Хятадын ой тогтоолтын АВАРГА, “Хийсвэр зураг” төрлийн Дэлхийн рекорд эзэмшигч Xu Yangran нар байжээ.
Тэмцээний үр дүнг телевизтэй хийсэн гэрээний дагуу задруулж болохгүй бөгөөд тус дугаар олон нийтэд цацагдах (2-3 долоо хоногийн дараа) үед юу болсныг харах үлдлээ. Ямартай ч тэд өөрсдийн хамгийн сайнаараа оролцож тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болгож чадсан байна. Мөн тархины хязгааргүй чадварыг харуулах зорилготой “SUPER BRAIN” шоу нь асар олон хүний хичээл зүтгэл, хөрөнгө санхүү, цаг хугацаагаар бүтдэгийг манай оролцогчид харжээ.
Тэдний талаар багш нь "Үр дүн сайн ч гарсан бай, муу ч гарсан бай та хоёр минь бидний ТҮҮЧЭЭ болсон дэлхийн БАХАРХЛУУД юм шүү. Оюуныг дээдэлдэг ард түмэн болон мэдлэг, чадвараа хөгжүүлэхийг бүхий л талаар нь дэмждэг дэлхийд тэргүүлэгч гүрэн БНХАУ-аар бахархлаа. Бид тэднээс сурах зүйл их байна. Нэвтрүүлэг цацагдтал түр баяртай! . Нанжин хот / БНХАУ 2023.03.02" гэж бичжээ.