АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены биеийн байдал тус улсад аюул занал учруулж байна хэмээн Цагаан ордны эмч асан, Бүгд найрамдах намын Конгрессын гишүүн Ронни Жексон мэдэгджээ.
“Байден манай ерөнхий командлагч байгаа нь манай улсын хувьд аймшигтай байна. Өдрийн хагасыг хаана байгаагаа мэддэггүй тэрбээр биднийг Орос болон Хятадтай дайтахад улам бур ойртуулсаар байна " гэж тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Түүний бодлоор Байдены "танин мэдэхүйн чадвар суларч байгаагаас болж" хүмүүс олноор амиа алдаж болзошгүй байгаа аж.
Мөн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн бодит байдлын талаарх мэдээллийг АНУ-ын засаг захиргаа нууж байна гэж өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм.
Үүнээс өмнө Америкийн төрийн тэргүүн жил бүрийн эрүүл мэндийн үзлэгт орсон тоорхой болсон бөгөөд Цагаан ордны одоогийн эмч Кевин О'Коннор Ерөнхийлөгчийг эрүүл саруул, улс орноо удирлах боломжтой гэж мэдэгджээ.
Жо Байден 1942 оны арваннэгдүгээр сарын 20-нд төрсөн бөгөөд 78 насандаа төрийн эрхэнд гарсан юм. Тэрбээр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настай ерөнхийлөгчөөр тодорсон билээ.