ОХУ болон БНХАУ Азийн талаарх асуудлаар шинэ зөвөлгөөн явуулж, тус бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамтран хамгаалахаар тохиролцлоо гэж Хятадын ГХЯ өнөөдөр мэдэгдлээ.
Зөвөлгөөнийг энэ сарын 27-нд Бээжин хотноо зохион байгуулж, Хятадын ГХЯ-ны Азийн газрын дарга Лю Жинсон, ОХУ-ын ГХЯ-ны Ази, Номхон далайн хамтын ажиллагааны газрын дарга Алексей Овчинников нар хамтран даргалсан байна.
Талууд Азийн бүс нутгийн байдал мөн хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцож, өнөөгийн нөхцөлд Хятад, Орос хоёр Азийн асуудлаар харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутгийн аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамтаар хамгаалах хэрэгтэй гэдэгт санал нэгдэв.