Украины Ерөнхийлөгч В.Зеленский авлигын хэрэгт холбогдсон өндөр албаны хэд хэдэн хүнийг огцрууллаа. Мэдээллийн хэрэгслүүдээс үзвэл боловсон хүчний халаа сэлгээ Засгийн газрын түвшин, Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийг хамарч байгаа аж. Халаа сэлгээ үргэлжлэх бөгөөд “Хэн ч илүү эрх дарх эдлэхгүй” гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк мэдэгдсэн байна. Украинд болж буй энэ үйл явдал АНУ-ын төрийн албаны хэсэг ажилтан тус улсад саяхан айлчилсантай холбоотой бололтой.
Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников удахгүй огцорч, Тагнуулын ерөнхий газрын дарга түүний оронд очно хэмээн хэд хэдэн эх сурвалж мэдээлэв. Резников огцрох нь түүний удирдаж буй яаман дахь авлигатай, тодруулбал, тэргүүн фронтод байлдаж яваа цэргүүдийн хоол хүнсийг худалдаж авах үйл явцтай холбоотой байжээ.
Алексей Резников огцрох болсон нь дээдсийн хүрээлэл дэх зөрчлийн гэрч гэж страна.uа хэвлэлд бичсэн байлаа. Резников нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермакийн итгэлт хүн байж. Тэгээд ч тэр үү, Резниковыг Украины зэвсэгт хүчинд Өрнөдөөс цэргийн зэвсэг, техник нийлүүлэх асуудал эрхэлсэн сайдын албанд томилно гэх яриа ч гарч байв. Түүгээр ч барахгүй Резниковын суудалд очих Кирилл Будановт эргэлзэж буйгаа Ерөнхийлөгчтэй хамт ажиллаж байсан Дмитрий Разумков илэрхийлсэн. Тэрбээр хуульд зааснаар Батлан хамгаалахын сайдаар цэргийн биш хүн ажиллах ёстой гэж үзэж байлаа. Буданов нь цэргийн хүн аж.
Украины эрх баригчдын дунд халаа сэлгээ хийж буй нь нэлээд гүнзгий углуургатай байж болзошгүй гэнэ. Авлигын шуугианыг Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийнөрсөлдөгчид төдий гүй Өрнөдийн түншүүдтэй нь хэлхээ холбоотой Украины хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд илүүтэй өдөөв. Дээр өгүүлсэн Андрей Ер макийг “Оппозиционная платформа-За жизнь” намаас Дээд Радад сонгогдсон, Украинд Оросыг талыг баримтлагч гэж үздэг депутат Вадим Столар, Виктор Медведчук нартай ойр холбоотой гэж хэвлэлд мэдээлж байна. Үүнээс үүдэн АНУ болон түүний холбоотнууд Украины Ерөнхийлөгчид дарамт шахалт үзүүлж, эрхийг нь хязгаарлахыгоролдож байна гэх таамаг ч дуулдах боллоо. Украинд ганц хүний дэглэм газар авах хандлагатайд сэтгэл дундуур байгаагаа Өрнөдийн хэвлэлүүд илэрхийлэх болсонюм. Түүнээс гадна АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд олонх болоод байгаа БНН-ынхан Украинд Өрнөдөөс үзүүлж буй олон тэрбум ам.долларын зарцуулалтад хатуу хяналт тогтоох бодолтой байна. Нэгдүгээр сарын 29-нд Украинд Америкийн хянан байцаагчид ирснийг бас үүнтэй холбон үзэж буй. Энэ комиссын бүрэлдэхүүнд Төрийн депар таментийн ерөнхий зааварлагч Диана Шоу, Пентагоны ажилтан Роберт Сторч, Олон улсынхөгжлийн агентлаг (USAID)-ийн Николь Ангарелла нар оржээ. Украинд суугаа АНУ-ын Элчин сайд Брижит Бринкийн хэлснээс үзвэл тэд “Украинд АНУ-ын үзүүлж буй тусламжийг хараат бусаар хянах ажлыг сайжруулах” зорилготой аж. Гурван шинжээч Засгийн газрын байгууллагын ажилтнуудаас ч оролцуулан байгууллага хоорондын ажлын хэсгийг 17 хүний бүрэлдэхүүнтэй бий болголоо. Энэ бүлэг “Америк, Украины голлох түшмэлүүд, төрийн болон Засгийн газрын бус байгууллагын АНУ санхүүжүүлдэг хөтөлбөрийг хэрэгжүүлэгчидтэй” уулзаж ярилцах гол зорилготой. Үүний зэрэгцээ хянан байцаагчид Украины эрх баригчдыг алгасан иргэд, жирийн хүмүүстэй ойртож ажиллахыг илүүд үзэж байгаа юм.
Америкийн тусламжийн хөтөлбөртэй холбоотой авлига, бэлгийн мөлжлөг, заль мэх, удирдлагын чадвар муу байгаа хийгээд бусад гэмт хэргийн талаарх аливаа мэдээллийг нэрээ хэлэлгүй утсаар ярихыг АНУ-аас ирсэн ажилтнууд украинчуудад уриалсан байна. Тэднээс Роберт Сторч бусдаас илүү сонирхол татаж байлаа. Энэ хүн 2007-2009 онд авлигатай тэмцэх асуудлаар Украинд зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд авлигын эсрэг хууль тогтоомж боловсруулахад нь туслах, Авлигын эсрэг Украины үндэсний товчоог байгуулахад нь эрх баригчдад зөвлөх зорилгоор 2014 онд Киевт буцаж ирж байжээ. Роберт Сторчийг комиссын бүрэлдэхүүнд оруулахыг Америкийн Элчин сайдын яам идэвхтэй дэмжсэн. Харинтухайн үед Украины Ерөнхийлөгч байсан Петр Порошенкогийн засаг захиргаа эрс эсэргүүцэж байв.
Эцэст нь, Дээд Радад санал хураасангүй, Авлигын эсрэг Украины үндэсний товчооны үйл ажиллагаанд ч шалгалт хийсэнгүй, тус товчооны захирал, авлигатай холбоотой шүүмжлэлд байнга өртдөгАртём Сытник 2022 оны дөрөвдүгээр сарын 12 хүртэл албан тушаалдаа үлдсэн байна. Дээд Радагийн “Слуга народа” фракцын дарга Давид Арахамия Киевт Сторчийг ирэхээс өмнө “Үндэсний товчооны захирлын албанд өрсөлдүүлэх ажлыг даруй дуусгах ёстойг Украины Ерөнхийлөгчийн Тамгын газарт АНУ ойлгуулсан байна” гэжмэдэгдсэнаж. “Манай улс төрийн тогтолцооны учрыг Сторч олно. Хэрэгтэй зүйлээмэдэж авахын тулд ямар утасны үзүүрээс татах ёстойг ч америкчууд сайн мэднэ” гэж түрүүчийн Дээд Радагийн Авлигын эсрэг хорооны гишүүдийн нэг нь нэрээ нууцлан страна.uа-д тайлбар хийхдээ хэлжээ. Сторч Киевт идэвхтэй үйл ажиллагаа явуулж амжсан байна. Тэрбээр Өрнөдийн талд ажилладаг Авлигын эсрэг тэмцэх төвийн захирал, сүүлийн үед Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрыг идэвхтэй шүүмжлэх болсон, тусулсынэрх мэдлийн дээд түвшин дэх авлигын сэдвийг хөндөж байгаа Виталий Шабунинтай уулзжээ. Энэ уулзалтын үр дүнгийн талаар Шабунин өөрийн telegam сувагт “Америкийн гурван ажилтан хүнсний зүйл худалдан авах ажилд гарч буй авлига болон Батлан хамгаалах яамны бусад хэргийн талаар мэдээлэл сайтай байна” гэж бичив. Энэ гурван хүн авлигын шуугиан тарьсан хэргийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээс л мэдэж авсан гэж эрх баригчид үзэж буй нь гэнэн явдал юм.
Мөнөөх Сторч бас Резниковтой уулзжээ. Страна.uа хэвлэлийн нэрээ нууцалсан нэг эх сурвалж Резниковын хувь заяа л чухам олон юм “хэлнэ” гэж үзэж байна. Бүх л босоо удирдлагыг залах үүрэг оногдсон, “Зеленскийгийн гол менежер” гэж эх сурвалжийн нэрлэсэн Ермакийн хувьд Резниковт маш чухал хүн болохыг Сторч мэдэж байв. “Хажуугаар нь сайд нарыг Өрнөдөд ойлгогдох хүмүүсээр солих зорилготой Сайд нарын танхимыг цэвэрлэх нь зайлшгүй болсон тухай сэдэв амь бөхтэй байна. Энэ бүх хөтөлбөр хэрэв хэрэгжвэл В.Зеленский баггүй ганцаараа үлдэж цаашдаа төлөөлөх үүрэг л гүйцэтгэх болно” гэж тэр дүгнэжээ. Гэхдээ Украины удирдлагын дээд түвшинд авлигыг шохоорхох сонирхол өсөөд байгаа нь Өрнөдийн талыг баримтлагч украинчуудын санаачилга байв уу, эсвэл Украинд АНУ-ын мөрдөж буй стратегийн нэгхэсэг нь юм болов уу.
Улс төр судлаач Максим Семёнов сэтгүүлчтэй ярилцахдаа Америкийн хянан шалгагчид Украинд айлчилж буйн зорилго нь хуваарилж өгсөн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж буйг мөрдөн шалгах явдал юм гэж хэлжээ. “Украин дахь зөрчил тэмцэл Америкт хямд тусажбайгаа гэж үзэж буй ч АНУ-ын нөөц шавхагдашгүй хэмээн бодож болохгүй юм. Дэлхийд хямрал улам нэмэгдэж, Хятадтай тогтоосон харилцаа ямагт адармаатай байгаа, Тайваньд аюул занал шатлан өргөжиж байна хэмээн Семёнов онцлов. Ийм нөхцөлд дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн ч мөнгөө нарийлахад хүрнэ.
Украин төсвийнхөө тэн хагас гаруйг нь Өрнөдийн тусламжаас бүрдүүлдгийг Максим Семёнов сануулав. Тиймээс хулгайчдаа зайлуул гэж Америкийн хянан шалгагчид нэг ёсондоо Украины эрх баригчдад дохио өгсөн байна. Цэргийнхний хангамжид бэрхшээл байгаа, үүнийг нийгмийн сүлжээнд урсаж буй мэдээлэл нотолдог. Украины зэвсэгт хүчин Артемовск (Бахмут хотын украин нэршил)-оос ухарснаас үүдэж Батлан хамгаалахын сайд золиос болох ньхурууны үзүүрийн хэрэг юм. “Авлигын асуудлаар Украинд хэнийг ч гайхшируулахадтөвөгтэй. Гэсэнч хулгайлж, завшиж буйг нь илчилсэн баримт нь Украины хэмжүүрээр ч жигшижзэвүүцмээр байгаа юм” хэмээн Максим Семёнов онцлов. Үүний зэрэгцээ Украины улс төрд нөлөөлдөг янз бүрийн бүлэг бий. Алексей Резниковыг Украинд Британийн ашиг сонирхлыг төлөөлдөг гэж үздэг ЕрөнхийлөгчийнТамгын газрын дарга Андрей Ермакийн хүн гэлцдэг байна. Тийм болохоор америкчууд хийгээд Украины улс төрийн тогтолцоон дахь АНУ-ынталыг баримтлагч хүчний авлигын эсрэг мөрдөн шалгах ажиллагаа ч авлигын эсрэг тэмцэл гэхэдхэцүү. Харинтус улс дахь Британийн нөлөөний эсрэг АНУ-ын хийж буй тэмцэл гэж үзэх нь зохимжтой. Тэгэхлээр голлох түшмэдээ огцруулах давлагаанаас болж Украинд дотоод улс төрийн цар хүрээтэй хямрал нүүрлэнэгэж хүлээж болно гэж үү. “Тус улсад нөлөөл лийн янз бүрийн бүлгүүдийн далд тэмцэл өрнөж байна. Тэдний дотор АНУ, Британийн тагнуулууд ч байгаа юм. Заримдаа энэ тэмцэл олон түмнийг хамрах нь ч бий. Гэхдээ Өрнөдийн бүх хүчин эцсийн дүндээ Украин дахь үйл явцыг залж чиглүүлэх үүргээ хадгалж үлдэх сонирхолтой байгаа юм” гэж Максим Семёнов үзэж байна. Цагаан ордны ардчилсан засаг захиргаа авлигачдыг дуулиан шуугиан болгож зайлуулах алхам хийхгүй ч байх магадлалтай. Албан тушаалаа буруугаар ашигласнаа хүлээх нь одоогийн эрх баригчдад халтай. Тэдэнд хүндхэн цохилт болно. Тэд л авлигачдыг эрх мэдэлтэй болгосон, өөрсдөө тэднийг дэмжиж өдий зэрэгт хүргэсэн шүү дээ. Тэгэхлээр одоо хариуцлагаа хүлээх учиртай.
Халаа сэлгээг санаачлагч нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский юм уу, украинчууд биш, Өрнөдийн орнууд юм. Европын Холбоо, АНУ-ын эдийн засгийн шилдгүүд өнөөгийн Украинд хэтэрхий их хөрөнгөө оруулсан. Зардлаа нөхөхийн тулд тус улсад холбоотнуудад нь хэрэгтэй бодлого явуулах ёстой нь Украиныг удирдаж байгаа гол хүмүүс, юуны урьд Өрнөдийн орнуудад ойлгомжтой байх учиртай. Тэгэхдээ Украины бодлогод АНУ-ын үзүүлэх нөлөөг хэтрүүлэн үнэлж болохгүй. Энэ нөлөө бага биш, гэхдээ түүнийг үнэмлэхүй гэж үзэж болохгүй. Өөрийн гэсэн ашиг сонирхолтой хүчирхэг хүмүүс Украинд бий, өөрийн нөлөөг тууштай нэмэгдүүлэх гэсэн америкчуудын эрмэлзэл ч саад тотгоргүй хэрэгжээд байх нь юу л бол.
Эцэст нь хэлэхэд, Өрнөдөөс сүүлийн үед дуулдаж буй мэдээллээр бол шуугиан тарьсанавлигын хэрэг Европын Холбоо, НАТО-д элсэх Украины санаархалд нь саад болж мэдэхээр болоод байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант