Шинэ Зеландын эрх баригчид "Габриэль" хар салхины үр дагаврыг арилгахын тулд улс орон даяар онц байдал зарлажээ. Энэ тухай тус улсын. Онцгой байдлын сайд Киран МакЭналти мягмар гарагт мэдэгдэв.
"Шинэ Зеландын засгийн газар "Габриэль" хар салхины үр дагаврыг арилгах ажлыг зохион байгуулахын тулд тус улсад онц байдал зарлалаа. Ийнхүү үндэсний хэмжээний онц байдлын дэглэм Шинэ Зеландын түүхэн дэх гурав дахь тохиолдож байна." гэж тэрбээр Сайд Засгийн газрын цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.
Сайдын хэлснээр, онц байдал нь эрх баригчдад гамшигт хамгийн их өртсөн бүс нутгуудад шаардлагатай дэмжлэг үзүүлэх, нэмэлт эх үүсвэрээр хангах, үр дагаврыг арилгах яаралтай арга хэмжээний жагсаалтыг тодорхойлох боломжийг олгох аж.
"Габриэл" хар салхины улмаас тус улсын хамгийн том Окленд хотод 38 мянга орчим өрх буюу 225 мянган хүн гэрэл цахилгаан болон холбоогүй болжээ. Мөн нийтийн тээвэр, галт тэрэг, нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсоохоос гадна бүс нутгийн ихэнх сургууль, цэцэрлэг, номын сан, спортын байгуулагууд хаагдсан байна.