Туркт болсон газар хөдлөлтийн улмаас тус улсын эдийн засагт 84 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний хохирол учирчээ. Энэ тухай “Bloomberg” Туркийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон тус улсын бизнесийн хүрээний төлөөлөгчдийн тооцоонд үндэслэн мэдээлэв.
Бизнесийн бүлгийн мэдээлснээр Туркийн орон сууцны барилгад 70,8 тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Газар хөдлөлтийн уршгаар мөн тус улсын төсвийн орлого 10,4 тэрбум ам.доллараар буурч, ажиллах хүчний алдагдал Туркийн эдийн засагт 2,9 тэрбум ам.долларын хохирол учруулах болно.
Тус холбооны тооцоо бусад эдийн засагчдын тооцооллоос өндөр байгааг “Bloomberg” тэмдэглэжээ. Гамшгийн эцсийн үр дагаврын талаар одоо ярих нь эрт байна гэдэгтэй олон шинжээч санал нэг байна.