Хоёрдугаар сарын 14, 15-нд Брюссельд болсон уулзалтын үеэр НАТО-гийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нар тагнуулын мэдээллийг солилцох, тандалтыг илүү үр дүнтэй хийх зорилгоор сансрын хиймэл дагуулын виртуал сүлжээг бий болгох талаар тохиролцох бодолтой байгаа туай тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэв.
Тэрбээр "Тандалт тагнуулын хөгжилд хувь нэмэр оруулах, НАТО-гийн зорилго, үйл ажиллагааг дэмжих, улс орнуудад мэдээлэл солилцох, харилцан ажиллах, навигацийг сайжруулах, пуужингийн харвалтыг эрт сэрэмжлүүлэхэд туслах үндэсний болон арилжааны хиймэл дагуулын шинэ виртуал сүлжээг бий болгох талаар дээр гишүүн орнууд санал нэгдэнэ гэж би найдаж байна" хэмээв.
Столтенбергийн хэлснээр, энэхүү зорилго нь "батлан хамгаалах салбарт илүү их хөрөнгө оруулахыг шаардах” аж.