АНУ-ын Сирийн эсрэг тавьсан хоригийг газар хөдлөлтийн гамшгийн уршгийг арилгах ажиллагаатай холбоотойгоор наймдугаар сар хүртэл зогсоожээ.
“Сирийн газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахтай холбогдуулан, хориг арга хэмжээний заалтаар хориглосон бүх үйл ажиллагааг 2023 оны наймдугаар сарын 8-ныг хүртэл зөвшөөрнө" гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдсэн байна.
Тодруулбал, байгалын гамшгийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагааг дэмжих зорилгоор хандив мөнгө цуглуулах, шилжүүлэхэд тавьсан хязгаарлалтыг цуцалсан боловч газрын тостой холбоотой гүйлгээ, хориг арга хэмжээ авсан хүмүүс болон Сирийн Засгийн газартай холбоотой хориг хэвээр байх аж.
Даваа гарагт Турк, Сирийн нутагт хүчтэй газар хөдлөлт болж, олон мянган хүн амиа алдаж хэдэн зуун сая ам.далларын хохирол учраад байгаа юм.