Хүүхдийн сүүн тэжээл нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд заналхийлж байгааг ДЭМБ анхааруулж байна
“Хүүхдийн сүүний үйлдвэрлэл нь хуудал мэдэгдэл, түрэмгий лобби хийснээрээ хөхөөр хооллох, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эрүүл мэндэд аюул учруулж байна” гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага анагаах ухааны “Lancet” сэтгүүлээс гаргасан шинэ судалгаанаас иш татан мэдээлэв.
Баримт бичигт "Сүүний үйлдвэрийн маркетингийн арга барил нь мөлжлөгийн шинж чанартай тул төөрөгдүүлд оруулдаг мэдэгдэл, улс төрийн хөндлөнгийн оролцоог нь таслан зогсоох яаралтай арга хэмжээ авах шаардлагатай" хэмээн онцолжээ.
Энэ салбарын нөлөө, тэр дундаа амин чухал болох хөхөөр хооллохыг дэмжих арга хэмжээг лоббидох нь эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг "ноцтой эрсдэлд" оруулж байна гэж ДЭМБ нэмж дурджээ.
"Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь нярай болон бага насны хүүхдүүдэд асар их ашиг тустай байдаг ... Гэсэн хэдий ч дэлхий даяар хоёр шинэ төрсөн хүүхэд тутмын нэг нь л төрснийхөө эхний хэдэн цагт, 6 сар хүртэлх нялхсын талаас бага хувь эхийн сүүгээр хооллодог"-т тус олон улсын байгууллага харамсаж байна.
Өнөөдрийн байдлаар хүүхдийн сүүн тэжээлийн бүтээгдэхүүний борлуулалт жилд 55 тэрбум ам.долларт хүрч байгааг ДЭМБ сануулав.
"Lancet” сэтгүүлийн нийтлэлд бичснээр хэрэглэгчдийг төөрөгдүүлд оруулдаг маркетингийн мэдэгдлүүд нь нярай хүүхдийн хэвийн зан байдлын талаархи эцэг эхийн санаа зовнилыг шууд ашиглаж, арилжааны сүүн бүтээгдэхүүн нь сэтгэлийн түгшүүр, уйлахыг багасгаж, гэдэсний дүүрэнгийг арилгах эсвэл шөнийн нойрыг уртасгадаг хэмээнсанал болгодог" гэж мэдээлэлд дурджээ.
Хөхөөр хооллох нь нярайн эрүүл мэндэд хамгийн сайн арга учраас хөхөөр хооллохыг дэмжихийг дэлхийн улс орнуудад тус байгууллага уриалжээ.