Тайванийн Жуншанийн шинжлэх ухаан, технологийн хүрээлэн 1200 км-ийн тусгалтай далавчит пуужинг туршсан тухай “South China Morning Post” мэдээлэв.
"Газар-газар" ангиллын энэхүү пуужин нь Hsiung Feng IIE далавчит пуужингийн сайжруулсан хувилбар бөгөөд 1200 км хүртэлх зайг туулж, эх газрын зүүн зүгийн Чиндао эсвэл Ухань зэрэг томоохон хотуудад хүрэх чадвартай юм” гэж сонинд бичжээ.
Нэгдүгээр сарын сүүлчээр Тайваний зэвсэгт хүчин Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 31 нисэх онгоц, дөрвөн хөлөг онгоц тус арал руу ойртож байгааг илрүүлжээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайбэйд айлчилсны дараа Тайванийг тойрсон нөхцөл байдал хурцадсан юм.
БНХАУ тусгаарТайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй, түүнийг өөрийн муж гэж үздэг бөгөөд бусад орны албан тушаалтнууд болон цэргийнхэнтэй харилцахыг эрс эсэргүүцдэг билээ.