Туркийн хөлбөмбөгийн “Сивасспор” клубын дасгалжуулагч Айхан Тенбелоглуд хоёрдугаар сарын 6-нд болсон газар хөдлөлтийн улмаас гэр бүлийн 15 гишүүнээ алджээ. Энэ тухай тус клубынхан Туркийн “Cumhuriet” сонинд мэдээлэн эмгэнэл илэрхийлсэн байна.
"Манай үндсэн багийн туслах дасгалжуулагч амьдардаг Айхан Тэнбелоглугийн олон төрөл төрөгсөд газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэнд бид маш их харамсаж байна" гэж клубын мэдэгдэлд дурджээ.
Тус багийн ахлах дасгалжуулагч Рыза Чалымбай хэлэхдээ Тенбелоглугийн гэр бүлийн 15 хүн амиа алдсан гэжээ.
Туркийн өмнөд бүс нутаг болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо зогсолтгүй нэмэгдсээр байна.
7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт нь сая гаруй хүн амтай Газиантеп хотын ойролцоо байсан бөгөөд Сири, Ливан, Ирак, Армен, Гүржийн нутаг дэвгэрт ч мэдрэгдсэн байна.
Хүчтэй газар хөдлөлтийн дараа 150 шахам удаагийн чичирхийлэл тус улсын 10 мужид томоохон сүйрэл учруулалаа.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Турк болон Сирид амь үрэгдсэдийн тоо таван мянга хүрч, арав гаруй мянган хүн гэмтэж бэртээд байна.