Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийнхөн 2023 оны ээлжит хуралдаанаа хийжээ. Хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2022 оны гүйцэтгэлийг сонсож, тус сангийн 2023 оны төсвийн хуваарь, сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар ярилцжээ. Улмаар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх "Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр" болон Ажил мэргэжлийн 20 стандартын дүгнэлтийг хэлэлцэж, дэмжин баталлаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүний төсвийн хуваарийг аймаг, нийслэл, дүүргийн онцлогт нийцүүлэн тэдний саналд үндэслэн боловсруулсан бөгөөд арга хэмжээ, үйлчилгээ бүрийн хүрээнд бий болох ажлын байр, үр дүнг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой юм.