Хинду болон исламын шашинтнуудын хооронд 2002 онд болсон цуст мөргөлдөөнийг судалж, Энэтхэгийн Ерөнхий сайд мусульманчуудтай ямар харилцаатай байдгийг тодруулахыг Британийн ВВС телевиз зорьжээ. Энэхүү эрэн сурвалжилгынхаа хүрээнд бүтээсэн “Энэтхэг: Модигийн асуулт” (“India: The Modi question”) баримтат киноныхоо хоёрдугаар хэсгийг тус телевиз өнгөрсөн мягмар гарагт олны хүртээл болгов. Энэтхэгийн нийслэлд эсэргүүцлийн жагсаал болж, Дели “Их-20”-ийг тэргүүлсэн жил урьд өмнө нь гарч байгаагүй дуулиан дэгдээсэн ч BBC киноныхоо хоёрдугаар хэсгийг үзүүлэхээс татгалзсангүй. “Их-20” дахь бүтээлч үүргээ сэргээх хүсэлтэй, дэлхийн өмнөд хэсгийн ашиг сонирхлыг дэмжиж, Өрнөдийн дарамт шахалтыг үл харгалзан ОХУ-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр шийдсэнийх нь хариуд Ерөнхий сайд руу нь суртал ухуулгын дайралт хийлээ хэмээн энэтхэгчүүд үзэж байна.
БРИТАНИ, ЭНЭТХЭГИЙН НАЙРСАГ ХАРИЛЦАА ЭРС МУУДЛАА
ВВС телевиз хоёр ангит “Энэтхэг: Модигийн асуулт” баримтат киногоо олон нийтэд үзүүлсэн нь Энэтхэг, Британийн харилцаанд цохилт үзүүлнэ. Нэгийг нь энэтхэг хүн Нарендра Моди, нөгөөг нь энэтхэг гаралтай Риши Сунак удирдаж буй хоёр гүрэн хоорондоо найрсаг харилцаатай байна хэмээн найдсан нь ийнхүү талаар болов. ВВС-гийн дуулиан тарьсан кино дэлхийн ардчилсан хамгийн том хоёр орны шашны гол нийгэмлэгүүд хоорондын хурцадмал харилцаа, үүнд Нарендра Модигийн гүйцэтгэдэг хувь хүний үүрэг оролцоог харуулах зорилготой байлаа.
Баримтат киноны эхний хэсгийг энэ сарын 17-нд үзүүлжээ. Үүнд Модигийн төрөлх Гужарат мужид 2002 онд болсон үйл явдал гардаг. 20 жилийн өмнө тэрбээр тус мужийн Засгийн газрыг тэргүүлж байх үед энд хинду болон исламын шашинтнуудын хооронд цус асгаруулсан мөргөлдөөн гарч, хэдэн зуун хүний амь эрсэдсэн юм. Хэрэг явдлын халуун мөрөөр ороод үзвэл Энэтхэгийн улс төрийн хүчнүүдийн нэг хэсэг, тэрчлэн Өрнөдийн орнууд Нарендра Модийг үүнд буруутгажээ. Тэрбээр 2014 онд Энэтхэгийн Засгийн газрыг анх тэргүүлэх хүртлээ АНУ-ын хориг арга хэмжээнд өртөж, тус улсад нэвтрэх хориотой байсан.
Энэтхэгийн үндэсний гол баяр болох Бүгд найрамдах улсаа тунхагласан өдрөөс хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 24-нд гарсан уг баримтат киноны хоёрдугаар хэсэгт өнөөг хүртэл болон сүүлийн жилүүдэд болсон гол үйл явдлуудыг өгүүлжээ. Тэдгээрээс хамгийн дуулиантай нь 2019 оны наймдугаар сард Энэтхэгийн Үндсэн хуулийн 370 дугаар заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан явдал юм. Уг заалтын дагуу Пакистантай хиллэдэг, исламын шашинтнууд голдуу оршин суудаг Жамму, Кашмир мужидтусгай статус олгосон байжээ.
Үндсэрхэг үзэлтнүүдийн “Бхаратия жаната” нам бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараахан Үндсэн хуулиа шинэчлэх санаачилга гаргасан нь Нарендра Моди хамгийн хоцрогдсон бүс нутгийг үр дүнтэй хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, салан тусгаарлах үзэлтэй бүлэглэлүүдийн эсрэг тэмцэх зорилгоос үүдэлтэй байв. Кашмирын онцгой статус олон арван жилийн турш ийм тэмцэл өрнүүлэхэд саад болж байсан аж. Гэсэн хэдий ч Энэтхэг, Пакистан болон исламын шашинтай бусад орон дахь Модийг эсэ ргүүцэгчид Жамму, Кашмирын “улсын доторх улс” байх статусыг хүчингүй болгох шийдвэрийг үндсэрхэх, ялгаварлан гадуурхах үзлийн, исламын шашинтнуудыг дарангуйлж буйн илрэл гэж үзсэн байна. Үүгээр Нарендра Модийг улс төрийн карьер хийж, үндэсний манлайлагч болсон хэмээжээ.
Үндсэн хуулийн дээрх заалтыг хүчингүй болгосны дараа Кашмирыгтусгаар тогтнуулахын төлөө тэмцдэг азадичуудын зэвсэгт халдлага, мөн хил дамнасан терроризмын үйлдлүүд зогссоогүй байна. Үүний сацуу Энэтхэ гийн аюулгүй байдлын хүчнийхний Кашмир дахь исламын хэт давруу үзэлтнүүд болон террорист бүлэглэлийн эсрэг хийж буй тэмцлийг Модигийн өрсөлдөгчид исламын шашинтнуудын ардчилсан эрх ашгаа хамгаалах хүслийг цусанд живүүлэх оролдлого гэж үзжээ.
“КОЛОНИЧЛОЛЫН ХАНДЛАГЫН ҮРГЭЛЖЛЭЛ”
Британи дахь нөлөө бүхий энэтхэг гаралтнуудын хүчтэй эсэргүүцэл, Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хатуу мэдэгдлийг үл харгалзан ВВС-гийн удирдлагууд киноны хоёрдугаар хэсгийг гаргасан. “Хэвшмэл хандлага, бодитой бус байдал, ний нуугүй хэлэхэд колоничлолын хандлага үргэлжилсээр буй нь тодорхой байна. Энэ киног бүтээсэн хувь хүмүүс, байгууллагууд эцсийн далд ямар зорилго тавьсныг бодох л үлдлээ” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ариндам Багчи киноны эхний хэсгийн талаар тайлбар өгөхдөө хэлжээ. Энэтхэгт уг баримтат киног гаргахыг Мэдээллийн яам нь хориглосон байна. “YouTube” дээрх “баримтат кино” нэрийд лээр гаргасан “BBCWorld”-ын Энэтхэгийн эсрэг дайсагнасан суртал ухуулгын хог болох дүрс бичлэгүүд, твиттер дэх баримтат кинотой холбоотой жиргээг тус улсын хууль, тогтоомжийн дагуу хаасан” гэж Мэдээллийн яамны ахлах зөвлөх Канчан Гупта мэдэгджээ.
Энэтхэгтэй тогтоосон харилцаанд аль хэдийн хохирол учруулсан ч BBC-гийн удирдлага эхэлснээ дуусгаж, киноны хоёрдугаар хэсгийг үзүүлэхээр шийдсэн юм. Гэхдээ ВВС киног нь “Энэтхэгийн эсрэг суртал ухуулгын хог” гэж дүгнэсэнтэйсанал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, өөрсдийн ажилд мэргэжлийн сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлжээ. “Энэтхэг: Мо дигийн асуулт” баримтат кино нь нарийн су далгаа бөгөөд редакцын хамгийн өндөр стандар тад нийцсэн” гэж тус компанийн удирдаг чид мэдэгдэлдээ тэмдэглэсэн аж. “Бид өргөн хүрээний дуу хоолой, гэрч, шинжээчдэд тулгуурласан. Энэтхэгийн Засгийн газраас цувралд хөндсөн асуултад хариулахыг бид хүссэн боловч тэд хариулахаас татгалзсан” гэж BBC-гийн мэдэгдэлд дурджээ.
Энэ хооронд Нарендра Модигийн тухай киног тойрсон шуугиан Энэтхэгт төдийгүй хуучин колони улсаас гаралтай олон хүн амьдардаг Британид ч дэгджээ. Энэтхэгт өвөг дээдэс нь амьдарч байсан хүмүүсийн нөлөө Британид нэмэгдэж байгаагийн хамгийн сүүлийн нотолгоо нь Риши Сунак тус улсын Ерөнхий сайдаар сонгогдсон явдал байв.
Киноны эхний хэсгийг үзүүлсний дараа энэтхэг гаралтай, Пакистан-Энэтхэгийн найрамдлын форумыг тэргүүлдэг Лордуудын танхимын гишүүн Рэми Рейнжер ВВС-гийн гүйцэтгэх захирал Тим Дэвид ил захидал илгээжээ. Тэрбээр уг киног “жигшүүртэй” хэмээгээд, олон хотод хинду болон исламын шашинтнууд хоорондын байдлыг хурцатгахгүйн тулд хоёрдугаар ангийг эфирээс хасахыг шаардсан байна.
Лорд Рейнжерийн бодлоор энэ кино Британийн хинду болон исламын шашинтнуудын хооронд үзэн ядалт бий болгож, Энэтхэгийг исламын шашинтнуудыг мөрдөж мөшгөн, хавчдаг, шашныг үл тэвчих орон гэж дүрслэн, хуучин шархыг хөнджээ. “Хэрэв тийм байсан бол исламын шашинтнууд Энэтхэгийг аль хэдийн орхих байсан. Эсрэгээрээ Энэтхэгийн исламын шашинт хүн ам Пакистаныхаас илүү олон бөгөөд Бангладешийн мусульманууд Энэтхэг рүү бөөнөөрөө орж ирсээр байна” гэж лорд Рейнжер онцлов. “Эл баримтат кино дэлхийн хамгийн том ардчилсан орны ил тод зарчмаар хоёр удаа сонгогдсон Ерөнхий сайдыг доромжилсон төдийгүй Модийг сайтар мөрдөн шалгаж, түүнийг үймээнд оролцоогүйг нотолж, цагаатгасан Энэтхэгийн шүүх засаглал, парламентыг доромжилж байна” гэж Рэми Рейнжер хэлжээ.
Өнгөрсөн оны эцсээр “Их 20”-ийн удирдах үүргийг Энэтхэг хүлээсэн бөгөөд тус улстай Британи чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар хамтран ажиллаж байгаа үед BBC киногоо гаргасан нь муу санаа өвөрлөсөн мэт харагдаж буйг тэрбээр тэмдэглэлээ.
РИШИ СУНАКИЙГ МЭДЭГДЭЛ ХИЙХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БАЙДАЛД ОРУУЛЖЭЭ
Британийн Ерөнхий сайд Риши Сунак улсынхаа тэргүүлэх телевизийн компани бо лон түүхэн эх орон Энэтхэгийн хоорондох мөргөлдөөнд оролцохгүй байхыг хичээсэн ч газар авч буй дуулианы талаар тайлбар хийхээс өөр аргагүй болжээ. Пакистан гаралтай, Британийн парламентын доод танхимын гишүүн Имран Хусейн үүний талаар тайлбар өгөхийг хүссэний хариуд Риши Сунак “Энэ асуудлаарх Британийн Засгийн газрын байр суурь тодорхой байсан бөгөөд өөрчлөгдөөгүй. Хаана ч байлаа гэсэн мөрдлөг хавчлагыг бид тэвчихгүй” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Энэтхэгийн Ерөнхий сайд руу давшихаас зайлсхийсэн төдийгүй Нарендра Модигийн эсрэг кампанит ажлыг шууд бусаар дэмжлээ гэж ойлгож болох хэллэг ашиглажээ. Энэтхэгийн дипломат харилцааны ахмад зүтгэлтэн, тус улсын Гадаад хэргийн дэд сайд асан, Москвад Элчин сайдаар ажиллаж байсан Канвал Сибал энэ удаа үүссэн нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулав. “Британийн хэдийн тодорхой байсан хэмээн байр сууриа хэлэхгүй, мөн хавчлагыг тэвчихгүй гэдгээ хэлсэн нь тодорхой хариултаас зайлсхийж, нөхцөл байдлыг улам бүр ойлгомжгүй болголоо” гэж тэрбээр “India narrative” цахим хуудсанд өгсөн, Риши Сунакийн тухай тайлбартаа бичжээ. “Энэтхэг улс Борис Жонсоноос илүү зүйл Риши Сунакаас хүлээхгүй” гэж Канвал Сибал онцлон тэмдэглэсэн байна. ВВС кино гаргасныг тэрбээр “Их-20”-ийг Энэтхэг тэргүүлж буй, Украинд өрнөж байгаа дайнтай холбоотойгоор сүүлийн саруудад болсон олон улсын үйл явдлуудтай холбон тайлбарлажээ. “Энэтхэг өдгөө Британийг гүйцэж, дэлхийн тав дахь том эдийн засагтай улс болсон. “Их-20”-ийг тэргүүлдгийн хувьд Энэтхэг улс урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр үүргээ биелүүлэхийг хичээж буй. Украины мөргөлдөөний талаарх Энэтхэгийн бие даасан байр суурь Британи болон Өрнөдийнхөн, тэр дундаа судалгааны төвүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дургүйцлийг төрүүлэхээс өөр аргагүй юм. Өрнөдийнхөн ноёрхлоо хадгалахыг эрмэлздэг энэ системийг BBC баримталдаг” гэж Энэтхэгийн дипломатч тэмдэглэв.