Хүний эрхийн Үндэсний Комисст нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж авахтай холбоотой гомдол, мэдээлэл ирүүлсэн иргэдийн асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, тодорхой мэдээлэл авлаа. Уулзалтад ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга Д.Ганзориг, Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг нар оролцож, иргэдийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, авахтай холбоотой гомдол, мэдээлэл, нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн бодлогын хэрэгжилтийг НДЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Ц.Ганцэцэг, Д.Ганзориг танилцуулаад 1995 оноос өмнө хөдөлмөр эрхэлж байсан зарим иргэнийн мэдээллийг тухайн байгууллага нь архивт бүрэн хүлээлгэж өгөөгүйгээс болж архивын бүрдэл үүсээгүй, зарим мэдээллийг зөрүүтэй оруулсан зэрэг асуудлаас болж иргэдийг чирэгдүүлсэн асуудал үүсч байгааг дурдсан юм.
ХЭҮК-ээс холбогдох хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, зөрчлийг тухай бүр залруулах, нийгмийн даатгалын хууль, журамтай холбоотой иргэдэд мэдээлэл хүргэж ажиллахыг санууллаа.