Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный АНУ-д байдаг хамаатнаасаа сая долларын хөрөнгө өвлөсөн гэж “New York Times” сонинд бичжээ.
Сонины мэдээлснээр генерал Украин гаралтай америкийн иргэн Грегори Степанцаас баялаг өв хүлээн авсан бөгөөд үүнийг Степанцын гэр бүл баталжээ.
Үүний зэрэгцээ, тус хэвлэлд бичсэнээр, ерөнхий командлагч энэ өвөөс нэг сая долларыг нэгдүгээр сард Украины цэргүүдэд хандивлажээ.