АНУ-ын Хууль зүйн яам болон тус улсын найман муж Google компанийг цахим зар сурталчилгааны зах зээлд давамгайлагч байр суурь эзэлснээр өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж байнаа хэмээн буруутган шүүхэд өгчээ. Энэ тухай тус яамны мэдэгдэлд дурджээ.
Энэхүү нэхэмжлэлд Калифорни, Колорадо, Коннектикут, Нью Жерси, Нью-Йорк, Род-Айленд, Теннесси, Виржини зэрэг найман муж нэгдсэн байна.
Google компани өрсөлдөөнийг хязгаарлах кампанит ажилд идэвхтэй оролцож, хууль бусаар ноёрхлоо хадгалсаар ирсэн гэж нэхэмжлэлд онцолжээ. АНУ-ын Засгийн газрын мэдэгдсэнээр, Google компани өрсөлдөгчдөө "залгиж", сурталчилгааны компаниудыг Google-ийн сурталчилгааны бүтээгдэхүүнийг ашиглахыг албадсан гэнэ.
Google компанийн 15 жилийн турш өрсөлдөөний эсрэг явуулсан үйл ажиллагаа нь вэбсайт, хэвлэн нийтлэгчдийн зар сурталчилгааны орлого буурахад, түүнчлэн маркетингийн мэрэгжилтнүүдийн сурталчилгааны зардал өсгөхөд хүргэсэн гэж Ерөнхий прокурор Меррик Гарланд мэдэгджээ.
Энэхүү үйл ажиллагаанаас АНУ-ын Засгийн газар ч хохирол амссан бөгөөд 2019 оноос хойш цахим сурталчилгаа худалдан авахад 100 сая доллар зарцуулсан гэж нэхэмлэлд дурджээ