Хонконгийн ачааны хөлөг онгоц Японы Данжо арлын ойролцоо живжээЯпоны Нагасаки мужийн Данжо арлын ойролцоо Хонконгод бүртгэлтэй ачааны хөлөг онгоц живсэн тухай Японы эргийн хамгаалалтын албанаас иш татан NHK дамжуулав.
Тус сувгийн мэдээлснээр, ослын дохиог лхагва гарагийн өглөө орон нутгийн цагаар 6:00 цагийн орчимд хүлээн авсан байна. Онгоцонд Хятадын 14, Мьянмарын найман иргэнээс бүрдсэн багийнхан байжээ.
Өмнөд Солонгосын мэдээллийн “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, хөлөг онгоцонд байсан хоёр хүнийг аварч, 20 хүн сураггүй алга болсон байна.
Тухайн үед гамшгийн бүсэд гурван хөлөг онгоц байсан байна. Гэрчүүдийн хэлснээр, осолд орсон багийнхан хөлөг живэхээс өмнөхөн аврах завинд сууж чаджээ.
Гэсэн хэдий ч бүгд аврагдаж чадсан эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Тэдгээр завины байршлыг хараахан тогтоогоогүй байна.
Өмнөд Солонгосын болон Японы эргийн хамгаалалтын албаныхан эрэн хайх, аврах ажиллагааг хамтран явуулж байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Хятадын дөрвөн иргэнийг аварч, өөр хөлөг онгоцонд шилжүүллээ гэж Японы телевизийн суваг онцолжээ.