Английн зүүн хэсэгт орших Портисхед хэмээх жижиг хотын оршин суугч Теодор Хоббс 2 нас 4 сартайдаа бие даан уншиж, бичиж сурчээ.
Гоц авъастан маань өдгөө 3 нас 9 сартай бөгөөд төрөлх хэл болох англи хэлээс гадна Хятад, Уэльс, Франц зэрэг зургаан хэлээр уншиж ярьж чаддаг гэнэ.
Бяцхан хүүгийн хийх дуртай зүйл нь шинэ үг сурах явдал юм.
Мөн тэрбээр эцэг эх нь зөвшөөрсөн үед Харри Поттерын ном унших дуртай аж.
Өнгөрсөн оны сүүлчээр Теодорыг оюун ухааны өндөр үзүүлэлттэй хүмүүсийн нийгэмлэг болох Менса-д элсүүлсэн бөгөөд одоогоор тэрбээр тус байгууллагын хамгийн залуу гишүүн нь болжээ.