Польшийн Гадаад хэргийн сайд асан, Европын парламентын гишүүн Радослав Сикорский Оросын Зэвсэгт хүчний Донбасст явуулж буй тусгай цэргийн ажиллагааны эхэн үед Польшийн эрх баригч хүрээлэлд Украины нутаг дэвсгэрийг хуваах боломжийг хэлэлцэж байсан гэж мэдэгдэв.
Тэрбээр “ZET” радиод өгсөн ярилцлагадаа "Дайны эхний арав хоногт бид бүгдээрээ энэ бүхэн хэрхэн өрнөхийг мэдэхгүй, Украйн сүйрч ч магадгүй хэмээн эргэлзэж байсан мөч байсан гэж бодож байна" гэжээ.
" Зеленскийн баатарлаг зориг, барууныхны тусламж байгаагүй бол" Польш-Украины харилцаа "өөрөөр" хөгжиж магадгүй байсан” гэж Польшийн Гадаад хэргийн яамны тэргүүн асан цааш нь
Сикорскийгийн хэлснээр, Польш улс Украиныг хуваахад оролцох эсэх талаар "эргэлзсэн" цорын ганц улс биш юм.
"Унгарын Ерөнхий сайд Виктор Орбанд одоо ч энэ эргэлзээ байгаа" гэж түүний хэлснийг “Gazeta.ru” сайт дипломатчийн үгийг иш татсан байна.