Жүжигчин Алек Болдуин "Раст киноны зураг авалтын үеэр зураглаач Галина Хатчинсыг санамсаргүйгээр буудан амь насыг нь хөнөөсөн хэрэгт ялладагдах гэж байна.
Буу зэвсгийн төрлийн жижиг хэрэглэл хариуцсан менежер Ханна Гутиеррез-Рейдэд мөн хүний амь насыг бүрэлгэсэн хэргээр ял оноох гэнэ.
Пүрэв гарагт Санта Фе дүүргийн прокурор Мэри Кармак-Олтвис хангалттай нотлох баримт байгаа тул сарын эцэс гэхэд дээрх хоёр хүнийг эсрэг ял төлөвлөнө гэж мэдэгдэв.
42 настай зураглаач Галина Хатчинс 2021 оны 10-р сард бусдад буудуулан амиа алагдсан юм.. Болдуин санамсаргүйгээр түүний цээжин тус газар бууджээ. Киноны найруулагч Жоэл Соуза мөн ойсон суманд оногдож мөрөндөө шархадсан байна.
Болдуин киноны Colt-45 маркийн гар буу гарган зургийн камер руу чиглүүлдэг хэсгийн бэлтгэлийг хийж байжээ. Тэрбээр гар буу хоосон хонгиотой гэдэтг итгэлтэй байв. Учир нь тус зэвсгийг жүжигчинд өгсөн найруулагчийн туслах хүйтэн буу" өөрөөр хэлбэл "сумгүй" гэж зураг авалтын үеэр эвсгийн аюулгүй байдлыг илтгэх хэллэгийг хашгирчээ.
Буудлага болсны дараа Алек Болдуин бууны гохыг нь дараагүй, буу гацсан гэж мэдэгджээ.
2021 оны 12-р сард ABC сувагт өгсөн ярилцлагадаа тэрбээр "Би зургийн талбайд юу болсныг мэдэхгүй байна. Энэ буунд яагаад байлдааны сум байсныг би мэдэхгүй. Мэдэхгүй" гэж хэлжээ.
Болдуин, Гутиеррез-Рид нар буруутай нь тогтоогдвол 18 сар хүртэл шоронд хоригдож, 5000 долларын торгууль төлөх юм.