Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Вуонг Дин Хуэ өмнө нь дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан 53 настай Во Тхи Ань Суаныг тус улсын ерөнхийлөгчийн ззрэг гүйцэтгэгчээр томилсон тухай мэдэгдэв.
Вуонг Дин Хуэгийн хэлснээр, Үндэсний ассамблей тус улсын шинэ удирдагчийг сонгох хүртэл Во Тхи Ань Суан ерөнхийлөгчийн үүргийг хаших аж.
2021 оны хавраас хойш Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсыг удирдаж байсан Нгуен Суан Фук коронавирусийн цар тахалтай тэмцэх кампанит ажилтай холбоотой авлигын дуулианы улмаас албан тушаалаасаа огцорсон юм.
Ерөнхийлөгчийг өөрийг нь авлигын хэрэгт буруутгаагүй ч түүний засаглалын үед хоёр дэд ерөнхийлөгч, гурван сайд болон өөр олон албан тушаалтнууд дээрх хэрэгт нэр нь холбогдон огцорчээ.
Вьетнамын парламентын даргын мэдэгдэж буйгаар , Нгуен Суан Фук тэдний алдааны төлөө "улс төрийн хариуцлага хүлээжээ".
Ийнхүү "үүрэг гүйцэтгэгч” гэсэн тодотголтой ч Во Тхи Ан Суан нь эмэгтэй ерөнхийлөгчдийн эгнээнд оров .
Вьетнамын түүхэнд энэ нь хоёр дахь удаа болж байгаа явдал. 2018 онд тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгэчээр Данг Тхи Нгок Тинх гэдэг мөн л эмэгтэй улс төрч болж байсан юм.