ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Украинаас нийт найман сая орчим дүрвэгч Европт ирсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар (UNHCR) мэдээлэв.
Европын орнууд Украины 7,977,980 дүрвэгчийг хүлээн авсан бөгөөд сүүлийн долоо хоногт энэ тоо 10,571-ээр нэмэгджээ.
Дүрвэгсдийн ихэнх нь ОХУ-д (2,852,395) дараа нь Польшид (1,563,386), Германд (1,021,667), Чехэд (482,049), Италид (167,925) суурьшсан байна. Мөн Испани, Их Британи, Болгар, Франц, түүнчлэн Словак, Румын, Молдав болон бусад улсууд Украины дервегсдийн хүлээн авсан тоогоороо удаалжээ.
Ерөнхийдөө тусгай ажиллагаа эхэлснээс хойш 17 сая 688 мянга 845 хүн хөрш зэргэлдээ улс руу дүрвэж, 9 сая 585 мянга 700 хүн Украин руу буцсан байна.