Жил бүр Швецарын Давос хотод болдог Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр секс үйлчилгээний эрэлт ихэсдэг тухай “Bild” сонинд бичжээ.
Дэлхийн элитүүд дэлхийн хамгийн ноцтой асуудлуудыг шийдвэрлэдэг ч Давост болдог дээд хэмжээний уулзалт болгон биеэ үнэлэгчдийн давалгаа болж хувирдаг.
Швейцарийн үзэсгэлэнт амралтын хот болох Давост дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн дэлхийн удирдагчид, бизнесийн магнатуудын дээд хэмжээний уулзалт болгонд дээрх үйлчилгээний эрэлт нэмэгдэж байна.
Нэгдүгээр сарын 16-нд эхэлж, таван өдөр үргэлжлэх энэ жилийн дээд хэмжээний уулзалтын үеэр биеэ үнэлэгчид тэдгээр өндөр албан тушаалтнуудтай адилхан зочид буудлуудад захиалга өгчээ.
Тус сонины эх сурвалжийн ярьснаар Швейцарьт хэдий биеэ үнэлэхийг хуулиар бүрэн зөвшөөрдөг ч албаны аүмүүсийн дунд ялгарахгүйн тулд бие үнэлэгчид ажил хэрэгч хувцасладаг гэнэ.
Энэ жилийн хувьд үйлчлүүлэгчид нэг шөнийн төлөө 2300 евро төлөхөд бэлэн байна тэрбээр нэмж хэлжээ.
Түүгээр зогсохгүй “зарим үйлчлүүлэгчид өөртөө төдийгүй дагалдан яваа ажилчиддаа хүртэл секс үйлчилгээ захиалдаг" гэж өөр нэгэн эх сурвалж ярьсан байна.
“The Times” сонины 2020 оны судалгаанаас үзвэл, дээд хэмжээний уулзалтад оролцохоор дор хаяж 100 бие үнэлэгч жил Давосыг зорьдог аж.
Энэ жилийн чуулганы хөтөлбөрт Украины мөргөлдөөн, дэлхийн инфляци, уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдлын асуудлыг хэлэлцэх юм байна.