“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс ирээдүйд хүн төрөлхтөн хиймэл махны хэрэглээнд шилжих эсэх нь ердийн махан бүтээгдэхүүний өртөг хиймэл махныхаас хэр ялгаатай байхаас шалтгаална гэж мэдэгджээ.
Тэрбээр хиймэл махны үйлдвэрлэлийг ирээдүйтэй гэж үзэж байгаа аж.
"Махыг шинэ аргаар үйлдвэрлэдэг компаниуд болон хувь хүмүүс байгаа бөгөөд тэд метаны хийн ялгаруулалтыг бууруулах тал дээр ажиллаж байна" гэж Билл Гейтс тайлбарлав.
Тэрбумтны хэлснээр хүн төрөлхтний ихэнх хэсэг уур амьсгалыг аврахын тулд цагаан холтон болох магадлал маш бага тул тодорхой цаг хугацааны дараа хиймэл махан бүтээгдэхүүн одоогийнхоос хамаагүй их эрэлт хэрэгцээтэй болох нь даамжиггүй. Чанартай, хямдхан хоол хүнс нь зах зээлийг эзлэх болно. Харин одоогийн байдлаар бүх зүйл дээрх бүтээгдэхүүний өртөгөөс хамаарч байна.
“Ийм төрлийн экологийн цэвэр бүтээгдэхүүний үнэ ердийн махны үнэтэй тэнцэх ёстой. Бүтээгдэхүүний үнэ өндөр байвал бид амжилтад хүрэхгүй" гэж Гейтс онцолсон байна