БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ганцаардал, дунд насны хямралын улмаас архи хэтрүүлэн хэрэглэдэг гэж “Mirror” сонинд бичжээ.
Сонины эх сурвалжийн мэдээлснээр Умард Солонгосын тэргүүн өдөр бүр архи ууж, байнга уйлдаг гэнэ. Ким Чен Ун удахгүй 40 нас хүрэх гэж байгаа тул эрүүл мэнддээ их санаа зовж байгаа гэж тус улсын эрдэмтэн Чой Жинвук мэдэгджээ. "Тэр маш их ганцаардаж, дарамт шахалтанд байдаг" гэж тэрбээр дэлгэрэнгүйг хуваалцсан байна.
Нийтлэлд бичсэнээр эмч нар болон эхнэр нь БНАСАУ-ын удирдагчид спортоор байнга хичээллэхийг зөвлөдөж байгаа ч т Ким Жон Ун үл тоомсорлодог аж. Түүнийг илүүдэл жинтэй мөн тамхи их татдаг гэж нийтлэлд онцолжээ.