Серби улсын Парачин хотод болж буй “Парасит-2023” өвлийн шатрын фестивальд 12 орны 64 тамирчин өрсөлдөж байна. Өндөр чансаатай тамирчид өрсөлдөж байгаа тус тэмцээний стандарт тоглолтын төрөлд Монголоос шатрын дэлхийн хошой аварга, “ABChess” академи, “Монполимет” группийн тамирчин, Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 8д ангийн сурагч Н.Содбилэгт өрсөлдөв. Тэрбээр есөн өрөг тоглосноос нэг ч хожигдолгүй долоон оноо авч, II байрт шалгарлаа. Ингэснээр тэрбээр олон улсын чансаагаа ахиулж, Олон улсын шатрын холбооны мастер цолны хоёр дахь нормоо биелүүлэв.