Netflix-ийн цуврал баримтат кино, Британийн хааны гэр бүлийн нууцуудыг хөндсөн олон ярилцлагын дараа Ханхүү Харри өөрийн дурсамжийг өгүүлсэн “Spare”/нөөцийн, сэлбэг/ нэртэй ном бүх цаг үеийн хамгийн хурдан борлуулалттай уран зохиолын бус номоор шалгарав.
Британийн олон хэвлэлүүд “Spare” номны талаар бичихийн зэрэгцээ Сассексийн гүнгийн дурсамжийн олон хэсгийг нь онцлон нийтэлж байна .
Харри ах Уильямтайгаа зодолдсон, хар тамхи хэрэглэсэн, үзмэрч шулам дээр очсон, цэргийн албаа хааж байхдаа 25 дайсныг устгасан, бэлэг эрхтнээ хөлдсөн зэрэг ханхүүгийн дурсамж тэрчигтээ сенсац бололтой. Тэдгээрийн заримыг нь толлилуулж байна.
Нөөц ханхүү
Сассексийн гүнгийн Их Британийн хаант төрд эзлэх байх суурь төрхөөс нь л тодорхой байсан бололтой. Түүнийг төрөхөд тэр үед ханхүү байсан Чарльз эхнэр Дианад "Гайхалтай. Чи надад залгамжлагч, нөөц хүнийг өглөө, ингээд миний ажил дууслаа" гэж хэлжээ.
"Харри бол хааны адуучин, морь сургагч, ахмад Жеймс Хьюиттын хүү” гэсэн явган яриа олон жил үргэлжилсэн.Энэ ярианы сэжүүрийг Диана гүнж өөрөө гаргажээ. Уэльсийн гүнж өнгөрсөн зууны 80-аад онд хошууч Жеймс Хьюитттэй таван жил дотно харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Ханхүү Харри дурсамж номондоо эл цуурхалыг өөрийг нь "шоглох" зорилгоор гаргасан байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Диана бага хүүгээ төрөхөөс өмнө хошууч Хьюитттэй хэзээ ч уулзаж байгаагүй нь нотлогдсон ч гэсэн хүмүүс уг цуу ярианд итгэсээр байсан бөгөөд сэтгүүлчид Харрригийн ДНХ-г хошууч Хьюиттийнхтэй харьцуулах материал авахыг оролдсон байна.
Чихгүй болох шахсан нь
Харригийн Афганистанд Британийн Агаарын цэргийн хүчний бүрэлдэхүүнд алба хааж байсан үе анхаарал татав. Тухайн үед дайснууд зөвхөн ханхүүд зориулсан онцгой төлөвлөгөөтэй байсныг тэрбээр энэ номондоо л бичсэн байна.
"Тэд намайг хулгайлж, дараа нь эрүүдэн шүүх, барьцаа шаардах, эсвэл толгойг нь авах гээд яахаа шийдэх гэж байж. Гэвч дараа нь энэ төлөвлөгөөгөө орхин "хөөрхөн ханхүү эмээ рүүгээ чихгүй буцна" гэж толгойлогч амласан” гэж Харри дурсжээ.
“Би бол 25 талибыг хөнөөсөн. Дайн болж байсан болохоор энхүү 25 дайсныг хүн талаас нь бодож байгаагүй. Хүн гэж бодох л юм бол тэр хүнийг хөнөөх боломжгүй. Тэднийг хөлөгнөөс нь унагасан шатрын дүрс л гэж бодох ёстой. Тэд миний хувьд сайн хүмүүсийг хөнөөж болохуйц, зайлуулах ёстой муу санаатнууд байсан. Тэдэнд ингэж хандах ёстой гэж надад сургасан. Энэ бол цэргийн албаны зайлшгүй нэг хэсэг” гэж Сассексийн гүн дайны тухай бичсэн байна.
Британийн тагнуулын алба ханхүүгийн аюулгүй байдлын үүднээс түүнийг цэргийн албанаас эргүүлэн татсан байна. Үүнийг мэдээд Харри архийг хүртэж эхэлжээ.
“Би архийг хэтрүүлэн уудаг байлаа. Өглөө сэрэхэд миний толгой хүзүүнээсээ салсан мэт санагддаг сан. Тийм ээ, би ууж, наргиж байсан ч цэргийн хамт олонтойгоо хамт байхгүй байгаадаа, дайнд оролцохгүй байгаадаа гэмшин уур хилэнтэйгээ тэмцэж байсан. Би үүнийгээ даван туулж чадаагүй" гэж ханхүү архины тухай ярьжээ.
Зочломтгой оросууд
Ханхүү Антарктидад хоёр удаа айлчилжээ. Нэгэн аялалдаа тэрбээр Оросын Новолазаревская судалгааны станцад зочилсон байна.
“Тэнд амьдардаг цөөхөн хэдэн хатуу хүтүү хүмүүс тэр нутгийн гайхалтай эзэд байсан. Тэд намайг гэртээ хонуулж, хооллосон юм. Тэдний хийсэн шөл юутай ч зүйрлэшгүй амттай байсан шүү. Манай багийнхан явган аялалдаа бэлдэн энд нэг билүү хоёр долоо хоног сайхан хооллож, амарсан. Мэдээж бид бүгд орос архи уусан” гэж Харри бичжээ.
Бэлэг эрхтний уут
Хунтайж дурсамждаа маш олон нарийн нандин зүйлийн тухайгаа өгүүлсэн байна. Тухайлбал эмэгтэй хүнтэй анх унтсанаа, хөвчөө хөндүүлсэн процедурын талаар, тэр ч байтугай бэлэг эрхтнээ хөлдөөсөн тухайгаа ёстой “өнгөтэй” бичжээ
“Тэр бол адуунд дуртай, надтай залуу азарга мэт харьцаж байсан ахимаг эмэгтэйтэй хийсэн дорд үзэгдэл байсан. Би хийдгээ хийж дууссаны дараа тэр миний өгзөг дээр алгадаад, яваад өгсөн. Хүн ихтэй уушийн газрын яг ард ийм юм хийсэн нь миний олон алдааны нэг байлаа. Хэн нэгэн биднийг харсан гэдэг нь эргэлзээгүй” гэж зандан насаа гэсэн тухайгаа илэн далангүй дурссан байна
2011 онд Өмнөд туйл руу явсан анхны аяллынхаа үеэр тэрбээр нөхөн үржихүйн эрхтнээ хөлдөөсөн аж.
“Гэртээ ирээд миний биеийн доод хэсэг бас хөлдсөн байхыг хараад учиргүй айж билээ. Хэрэв хайрагдсан чих, хацар аль хэдийн зүгээр болж байсан бол бэлэг эрхтэн маань идгэхгүй байв . Өдөр ирэх тусам энэ нь тулгамдсан асуудал болж байлаа "гэж ханхүү дэлгэрэнгүй ярьжээ,
Хоёр жилийн дараа тэрбээр Өмнөд туйл руу дахин аялахдаа маш нарийн бэлджээ. Эл судалгаан явахаасаа өмнө тэрээр бэлэг эрхтнээ дахин хөлдөхөөс хамгаалахад зориулсан уут бэлгэнд авчээ.
“Нэг сайхан бүсгүй надад тусгай уут хийж өгсөн юм. Хамгийн зөөлөн ноосны өөдсөөр оёсон тэр уут миний “найзыг” хамгаалсан шүү гэж Харри сайрхсан байна. Ингэхдээ "сайхан бүсгүй" ханхүүгийн “найзын” хэмжээг хаанаас авсныг тайлбарлахгүй орхижээ.
Энэхүү ер бусын хөлдөлтийн талаар сэтгүүлчид эрэгтэй хүний гол “найз”яаж хөлдөж болох талаар бие биеэсээ уралдан бичих болжээ.
Бирмингемийн эмнэлгийн урологийн эмч , доктор Ричард Вини хэлэхдээ, туйлын судлаач хангалттай дулаан хувцаслаагүй үед (хүнхүүд тохиолдсон байж магадгүй юм), эсвэл хүн хасах хэмд эр хүн удаан морь харах үед тохиолдож болох юм гэжээ.
Хэвлэл мэдээлэл ба айдас сандрал
Архи, мансууруулах бодис болон бусад бэрхшээлээс гадна Харри сэтгэлзүйн асуудалтай байснаа дурсамждаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр гэнэтийн сандралд автах, олны өмнө гарахаас айдаг байв. Зөвхөн сэтгэл засалч үүнийг даван туулахад тусалсан байна.
“Өглөө хослол өмсөхөд л сандарч эхэлдэг. Хачирхалтай нь энэ миний хааны гэр бүлийн гишүүний албан ёсны хослол байв. Цамцныхаа товчийг товчлоход даралт ихсэж байгаа нь мэдрэгдэнэ. Зангиагаа зангидах үед хоолойд бөөн тээгэлдчихнэ. Би хүрмээ өмсөж, гутлынхаа үдэхэд хацар, нуруу даган хөлс урсаж байдаг байв” гэж Харри өөрийнхөө мэдрэмжийг ийн тайлбарлахдаа, энэ асуудалд өөрийг нь хаа сайгүй дагадаг байсан ядаргаатай сэтгүүлчдийг буруутгажээ.
Оршуулга
Ханхүүгийн эхнэр Меган Маркл жирэмсэн байхдаа зулбан тухай хосууд хэдийнээ олон нийтэд мэдэгдсэн. Төрөөгүй үрээ алдсан шалтгааныг Сексексийн гүнгийн авхай Британийн хааны гэр бүл өөрийг нь хүлээж аваагүйгээс маш их стресст орсны улмаас гэж мэдэгдсэн.
Энэ тухай ханхүү дурсамждаа “Бид хүн болоогүй хүүхдээ аваад эмнэлгээс гараад зөвхөн бидний мэддэг нууц газар руу очсон юм. Би том ургасан баньяан модны доор өөрийн гараараа жижиг нүх ухаад, ууттай хүн болоогүй хүүхдээ оршуулсан даа. Энэ хооронд Меган зогсолтгүй уйлж байсан” гэжээ.
Энэ хэсэгтээ Харри өөрийн эмээ, хатан хаан II Элизабетын шарилын дэргэд хэлсэн үгээ эргэн дурссан байна. “Би зориглон дотогш ороход бүдэг гэрэлтэй, үл таних өрөө намайг угтлаа. Энэ өрөөнд би амьдралдаа ганц л удаа орж байсан. Итгэлгүйхэн урагш алхтал өмнө минь тэр харагдлаа. "Таныг одоо өвөөтэй хамт аз жаргалтай байгаа гэж найдаж байна" гэж би шивнэв. Би түүнийг хатан хааны үүргээ эцсийн мөч хүртлээ биелүүлсэнд нь гайхан биширч байгаагаа хэлсэн”