Цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болоход бид тодорхой бэрхшээлийг туулж буй. 2019 оноос хууль эрх зүйн болон техник технологийн шинэчлэлийг хийж, урагшилж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар өнөөдрийн хэрэглэж буй сисмемээ хуульчилж өгсөн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төр өөрт байгаа мэдээллийг ашиглахдаа иргэний зөвшөөрлийг авна гэж зааж өгсөн. Одоо бүх түвшинд мэдээлэл очдог болсон. Энэ бол дэвшил. Хүүхдийн мөнгөний асуудалд Монгол Улсын Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээлэлд суурилан тооцоолол хийсэн. Иргэнд мэдээлэл хүргэхэд мэдээллийн зөрүүтэй байдал саад болж байна. Үүнд ард иргэдээсээ уучлал хүсье. Өрхийн мэдээллийн сан хаягт суурилдаг. Тухайн хаягт байсан өмнөх иргэний мэдээлэл давхацсан учраас зорилтот бүлэгтээ халамж очихгүй байна. Хүн тооцооллыг гаргахгүй техник ажиллаж байгааг ойлгоорой. Статистикийн үндэсний хороо тусгай томьёоллын дагуу тооцоолол гаргаж байна. Мэдээлэл давхардаж, бүртгэгдээд байна. Төрийн байгууллага өөрт байгаа мэдээллээ солилцож чадахгүй байна. Цаашид үүнд анхаарч засна. Өчигдрийн байдлаар е монголиа цахим хаяг руу нэг агшинд 300 000 иргэн орж ирсэн. Ердийн үед 17 000 байдаг. 15 дахин их ачааллаж байна. Тиймээс дата төвийнхөө серверийг сайжруулж cloud болгож, ачааллаа тохируулах зорилт тавина. Цаашдаа мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгана. Мэдэх эрхийг нь хангана. Зөвхөн иргэний зөвшөөрлөөр мэдээллийг нь авна. 14 хоногтоо мэдээллээ зохих түвшинд шинэчилж, хамтарч ажиллахыг уриалж байна.