Үндэсний статистикийн хороо болон ХНХЯ, ҮСХ, ЦХХХЯ хамтран хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Төр хүүхдийн мөнгийг гурван сая төгрөгөөс дээш орлоготой 9 хувиас бусад өрхөд олгоно хэмээж байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар нийт өрхийн бараг 91 хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагдаагүй гэсэн цахим хариу авсан юм. Харин өнөөдөр албаны хүмүүс мэдээллийн эхэнд “Мэдээллээ засуулсан иргэдэд хүүхдийн мөнгийг нь нөхөж олгоно. Алдаа гарсан бол иргэнтэйгээ хамтраад засъя. Техник алдсан байх боломжтой” гэсэн мэдээллийг өглөө. Түүнчлэн тооцооллын мэдээллийг иргэдэд өгсөн. Өчигдрийн байдлаар бараг бүх иргэн е-mongolia.mn болон еhalamj.mn цахим хуудсаар орж мэдээллээ харсан байна билээ. Тооцооллыг аргачлалын хувьд зөв хийсэн" гэлээ.
Тодорхой хэлбэл, Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн "Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох аргачлалыг боловсруулахад 10 гаруй байгууллага хамтарч ажилласан. Орлогыг орлуулан тооцох аргачлалыг ашиглаж байгаа. Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээ хийсэн.
Нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Аргачлалын хувьд зөв. Гарч байгаа нэг эрсдэл нь үл хөдлөх хөрөнгөө борлуулсан ч гэрчилгээ шилжүүлэхэд зарцуулсан хугацаанаас шалтгаалж мэдээллийн чанарын асуудал гарахыг үгүйсгэхгүй. Машинаа зарсан хэрнээ нэрээ шилжүүлээгүй байж болно. Иргэдийн мэдээллийн чанарын асуудал гарвал төр, иргэн үнэн бодит байдлыг хангах тал дээр хамтарч ажиллах нь зүйтэй. Та бүхэн ойлгох хэрэгтэй, төр өөрт байгаа мэдээллээ анх удаа нэгтгэж тооцоолол хийлээ. Хэнийг ч хохироохгүй. Та бүхэн мэдээллээ шинэчилж хамтарч ажиллаарай. Манайд 0-18 насны хүүхэдтэй өрх 568 мянга бий. 78 мянган өрхийн хүүхэд 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрхөд хамаарна. Бусдад нь хүүхдийн мөнгө олгоно" гэлээ. Точвхондоо албаны хүмүүс "Хүүхдийн мөнгөний мэдээлэл алдаатай бол хороондоо ханд. Машинтай холбоотой асуудал байвал Авто тээврийн үндэсний төвд очоорой. Мэдээллийг нягталж засаад хүүхдийн мөнгийг олгоно" гэв.