Энэ амрлатын өдрүүдэд АНУ-ын Нью Орлеан хотод “Miss Univers-2023” гоо бүсгүйн тэмцээн болж өнгөрлөө.
Манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн цол, үнэт чулуун титмийн төлөө тулалдахаар ирсэн 86 оролцогчоос АНУ-ын гоо бүсгүй, 28 настай Р'Бонни Габриэль тодорчээ.
Тэрбээр тэмцээний үеэр үндэстний хувцасны төрөлд тун өвөрмөц даашинз өмссөнөөрөө үзэгчдийн анхаарлыг илүүтэй татжээ.
"НАСА-гийн сансрын төв байрладаг Хьюстон хотын уугуул хүний хувьд би анхны эмэгтэйг сар руу илгээхээр ажиллаж байгаа хотод амьдарч байгаадаа бахархаж байна" гэж гоо бүсгүй хэлжээ.
Р'Бонни Нола Габриэль филиппин гаралтай бүсгүй аж.