Нэгдүгээр сарын 14-нд Оросын талаас харвасан пуужин Украины Днепр хотын есөн давхар орон сууцыг онож, барилгын нэг хэсэг бүхэлдээ нуржээ.
Энэ өдөр амралтын өдөр байсан тул ихэнх оршин суугчид гэртээ байсан байна.
Украины хэвлэлүүдийн мэдээлж буйгаар дэлбэрэлт болсон газраас 29 хүний цогцос олдсон байна.
Аврах албаныхны мэдэгдснээр дэлбэрэлт болсны дараа нурангийг цэвэрлэх үеэр 40 хүнийг аварч чаджээ.
Цохилтын улмаас 73 хүн гэмтэж бэртсэний 14 нь хүүхэд байгаа аж.
Нурангийг цэвэрлэх,ажил үргэлжилж байгаа тул хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй гэнэ.
Днепрт хотод гурван өдрийн гашуудал зарлав.