Германы баруун бүсэд байдаг Люцерат тосгоныг нүүрсний уурхай өргөтгөх болсны улмаас нураахыг эсэргүүцэж олон мянган хүн жагсжээ.Эсэргүүцлийн жагсаалд Шведийн байгаль орчныг хамгаалагч тэмцгнч Грета Тунберг охин нэгдсэн байна
Зохион байгуулагчдын зүгээс арга хэмжээнд 35 мянга орчим хүн оролцсон гэсэн бол хууль сахиулагчид 15 мянган хүн байсан гэж мэдэгдэв.
Жагсагчдын зарим нь уурхай руу дайрахыг завдсан бөгөөд цагдаа нар тэдний усан буу, бороохой ашигласан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Тосгоныг цэвэрлэж байгаа цагдаагийн газрын мэдээлснээр тосгоны бүх барилга хэдийэзэнгүй хоосон байгаа ч түр модон барилгуудад эсэргүүцэгчид байрласаар байна. ийм төрлийн хоргодох байр 15 үлдээд байгаа аж.
Үүнээс гадна хоёр идэвхтэн Люцерат тосгоны нутаг дэвсгэрт ухсан хонгилд байсаар байна.
Германы эрчим хүчний “RWE” компани тус бүсэд нүүрс олборлохоор төлөвлөсний дагуу өнгөрсөн лхагва гарагийн өглөө цагдаа нар болон шуурхай хүчнийхэн Хойд Рейн-Вестфали мужид оршдог Люцерат тосгоныг цэвэрлэж эхэлжээ.
Тогтоолын дагуу нэгдүгээр сарын сүүлчээс өмнө тосгоныг оршин суугчдаас бүрэн чөлөөлөх ёстой ч байгаль орчны идэвхтнүүд үүнийг эсэргүүцэж эзэнгүй болсон байшингуудад байрласан байна.