Афганистаны “ENTOP” компанийн инженерүүд холимог материалаар хийсэн Маdа 9 нэртэй эх орныхоо түүхэн дэх анхны супер машины загвараа танилцууллаа.
Супер машины зургийг Афганистаны эрх мэдлийг хянадаг Талибан хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.
Тэрбээр эл бүтээгдэхүүнийг эх орныхоо бахархал гээд машиныг бүтээж таван жил ажилласан мэргэжилтнүүддээ талархал илэрхийлжээ.
Тус компанийн захирал Мохаммад Риза Ахмади "Мада 9" супер машины дүр төрх Афганистаны нэр хүндийг дэлхийн тавцанд өргөхөд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлжээ. Ингэхдээ тэрбээр машины техникийн тодорхойлолтыг дэлгээгүй байна.
Ямар ч байсан бүтээгдхүүний гол хэсгүүдийн нэг нь нилээд ачаалал даахад тохируулсан Toyota Corolla-гийн хүчний агрегат гэсэн мэдээлэл байгаа аж.
Мөн ойрын ирээдүйд “Mada 9” машин цахилгаан хөдөлгүүр, саадтай замыг туулах зориулалтын эд ангиудаар тоноглогдох юм байна.