АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены өмгөөлөгчид түүний Вилмингтон дахь хувийн байшингийн гаражаас дэд ерөнхийлөгч байх үеийн улсын "бага хэмжээний" нууц бичиг баримт олсон гэж Цагаан ордны тусгай зөвлөх Ричард Саубер мэдэгдэв.
"Өмгөөлөгчид хувийн болон улс төрийн бичиг дунд Обамагийн засаг захиргааны нууцын зэрэглэлтэй цөөн тооны баримтуудыг олсон. Эдгээр баримтуудын нэгээс бусад нь Вилмингтон дахь ерөнхийлөгчийн ордны гаражийн агуулахаас олдсон" гэж мэдэгдэлд дурджээ.
Гаражтай зэргэлдээх өрөөнөөс өөр нэг бичиг баримт олдсон байна.
Өмгөөлөгчид мөн Байдены Рехобот далайн эрэг дээрх гэрт барим бичиг хайсан боловч юу ч олоогүй гэнэ.
"Цагаан ордон Хууль зүйн яамны хяналт шалгалттай хамтран ажилласаар байна" гэж Саубер хэлэв.
Энэ бол Байден албан ёсны материалтай харьцах дүрмийг зөрчсөнийхөө төлөө хууль эрх зүй, улс төрийн болон нэр хүндийн хувьд сөрөг үр дагавар дагуулах хоёр дахь олдвор юм
Байден ерөнхийлөгч байхдаа хувв хүний хувьд ашиглахаар Цагаан ордноос авч гарсан нууц баримт бичгийн эхний багц Вашингтон дахь түүний шинжээчийн төвийн оффисоос олджээ.
Эдгээр баримт бичгийн АНУ-ын Хууль зүйн яам судалж үзэх юм байна