Ровненск мужид инженерийн болон бэхлэлтийн байгууламжууд баригдаж байгаа тухай бүс нутгийн цэргийн захиргааны дарга Виталий Коваль мэдэгдэв.
"Бид Ривненск мужийн суурин газруудыг хамгаалах бэлтгэлээ үргэлжлүүлсээр байна" гэж тэрбээр Telegram хуудаст бичжээ.
Ковалийн мэдээлснээр Вараш, Сарненский дүүргийн иргэд шуудуу ухахад тусалж байна. Нэг өдөр энэ ажилд 150 сайн дурынхан оролцож, зарим нь баярын өдрүүдэд ч ажлаа үргэлжлүүлсээр байгаа гэнэ.
Нэг өдрийн өмнө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Беларусь улстай хиллэдэг бүс нутгийн нөхцөл байдалд дүгнэлт өгсөн байна. Киев одоогоор хойд хөршийн зүгээс шууд аюул заналхийлэл олж харахгүй байгаа ч Украины Зэвсэгт хүчин үйл явдлын янз бүрийн хувилбарт бэлэн байх ёстой гэж улстөрч мэдэгджээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Беларусийн хилийн хорооноос хийсэн мэдэгдэлд Киев тус хилийн ойролцоод нутаг дэвсгэрт минажуулах ажиллагаа явуулсаар байна гэж тэмдэглэсэн юм.
Харин Орос, Беларусийн бүс нутгийн цэргийн хамтарсан нэгж байгуулсан явдал нь Польш болон Балтийн орнуудад НАТО-гийн цэргийн хүчийг нэмэгдүүлж буйтай холбоотой хариу арга хэмжээ гэж үзэх ёстой гэж ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова 12-р сад мэдэгдсэн юм.