Comex хөрөнгийн биржийн худалдааны тоо баримтаас харахад гуравдугаар сард нийлүүлэх зэсийн фьючерс хэлцлийн үнэ 3 хувиар өсөж нэг тонн зэсийн үнэ 8866 ам.доллар болсон нь өнгөрсөн оны зургадугаар сараас хойшхи дээд үзүүлэлт болжээ.
Энэ нь зэсийн хамгийн том хэрэглэгч Хятад улс хилээ нээсэнтэй холбоотой юм.
Лондоны металлын бирж (“LME”) дээр гурван сарын дараа нийлүүлэх нэг тонн зэсийн үнэ 3.14 хувиар өсөж 8859.5 ам.доллар, хөнгөн цагааны үнэ 6.23 хувиар өсөж 2438.5 ам.доллар, цайрын үнэ 6.02 хувиар өсөж 3205.5 ам.долларт хүрчээ.