Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилигийн биеийн байдал хордлогын улмаас хүнд байдалд байгаа гэж улс төрчийн ээж мэдэгджээ. Энэ тухай РИА Новости уламжлав.
Түүнийг шоронд хордуулж, хордуулахад оролцсон бүх хүмүүс шийтгэгдэнэ гэж эмэгтэй найдаж байгаагаа илэрхийлсэн байна
Жиули Аласаниа хэлснээр Саакашвилийг хордуулсан авсан бөгөөд хор нь биеэс нь гадагштал улс төрчийн биеийн байдал маш муу байх бөгөөд эсвэл "нас барж ч магадгүй"аж.
"Харамсалтай нь түүнтэй аолбоотой шүүх хурал сунжирч байгаа нь байдлыг улам дордуулж байна" гэж Аласаниа нэмж хэлэв.
Саакашвилигийн эмч нарын үзэж буйгаар түүнийг эдгээх бараг боломжгүй гэнэ. Саакашвили 42 кг турахаас гадна түүний танин мэдэхүйн үйл ажиллагаа суларч, полиневропати буюу захын мэдрэлд нөлөөлдөг сэдрэлийн гэмтэл ажиглагджээ. Одоогийн хийгдэж байгаа эмчилгээ үр дүнгүй бөгөөд Саакашвилигийн байдлыг улам дордуулж байгаа аж. Хэрэв экс ерөнхийлөгчийн биеийн байдал сайжрахгүй бол түүнд хэдэн сар л амьдрах үлдээд байгаа гэнэ.