Япон, АНУ шинэ үеийн цөмийн реакторуудыг хөгжүүлэх чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх тохиролцоонд хүрчээ.
“Kyodo” агентлагийн мэдээлснээр, Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясутоши Нишимура, АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм нарын уулзалтын үеэр дээрх тохиролцоонд хүрсэн байна.
Тодруулбал, "тухайн хоёр улсад, түүнчлэн гуравдагч орнуудад" шинэ үеийн цөмийн реактор, тэр дундаа жижиг оврын реакторуудыг хөгжүүлэх, барих хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр талууд тохиролцов.
Үүнээс гадна хоёр улс шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх болон бусад эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллах бодолтой байна гэж тус агентлаг тэмдэглэв.