Дэлхийн Банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн “Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн салбарын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх зорилгоор SPSS, STATA программын эрчимжүүлсэн хөтөлбөрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын байгууллага сургалтад хамрагдсан ажилтнуудын компьютер тус бүрт SPSS болон STATA программуудыг суулгаж, хөтөлбөрийн дагуу сургалтыг амжилттай зохион байгуулж оролцогчдод гэрчилгээ олгов.
Энэхүү сургалтыг зохион байгуулснаар сургалтад оролцсон албан хаагчид SPSS, STATA программуудыг хэрэглээний түвшинд ашиглах чадварыг эзэмшиж, нийгмийн даатгал, халамжийн бодлого боловсруулахад судалгаанд суурилсан тооцоо, анализ хийх боломжийг нэмэгдүүлснээрээ ач холбогдолтой юм.