Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хаан” хаад язгууртны музейтэйхамтран хөтөч, тайлбарлагчдын дунд өчигдөр нэг өдрийн сургалт зохион байгууллаа. Үүнд 50 мэргэжилтэн хамрагдав. Хөтөч, тайлбарлагчид элсургалтаар нүүдэлчдийн анхны төрт улсаас XX зууны эхэн хүртэлх үеийн Монголын хаад, язгууртнуудын үйл хэрэг, түүхэнд оруулсан хувь нэмэр, тэдний хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн бодитой мэдээлэл авчээ. Монголын түүх, өв соёлыг гадаадынханд таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг эдгээр мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой уг сургалтад хамрагдсан хүн бүрт зохион байгуулагчид сертификат олгож, 2023 он дуустал “Чингис хаан” музейд үнэ төлбөргүй нэвтрэх эрх өгсөн байна.