ОХУ-д хар тамхи зөөвөрлөсөн хэргээр ял сонссон АНУ-ын сагсан бөмбөгчин Бритни Гринерийг хууль бусаар зэвсэг худалдаалах, терроризмыг дэмжих оролдлого хийсэн хэргээр АНУ-ын шоронд хоригдож буй Оросын иргэн Виктор Буттай сольжээ. Энэ тухай эх сурвалжаас иш татан CNN мэдээлэв.
Тус сувгийн мэдээлснээр, солилцоо пүрэв гаргийн өглөө Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу Даби хотод болсон байна. Суллагдсаныхаа дараа Грейнер Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьжээ. “Тэр одоо аюулгүй, онгоцондоо суусан байна" гэж Ж.Байден твиттер хуудсандаа бичсэн байна.
Бриттни Грайнеры АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Грайнер Олимпын наадамд хоёр удаа түрүүлсэн бөгөөд ОХУ-д Екатеринбургийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн клубт тоглох зорилготой иржээ. Москвагийн нисэх онгоцны буудалд түүний тээшнээс каннабисын тос агуулсан вэйп буюу электрон тамхи олдсоны улмаас саатуулсан байна. Эл бодисыг ОХУ-д хориглосон байдаг боловч АНУ-ын зарим муж улсад хуулиар зөвшөөрсөн байдаг.
Виктор Бутыг 2008 онд АНУ-ын талын хүсэлтээр Тайландад баривчилсан бөгөөд 2012 онд хууль бусаар зэвсэг наймаалсан, терроризмыг дэмжсэн хэргээр 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.