Б.Орхон
АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн Азийн АШТүргэлжилж буй. Тус тэмцээнээс манай дөрвөн тамирчин медаль хүртсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл эмэгтэйчүүдийн өсвөр үеийнхний ангиллын 84 кг-ын жинд Б.Орхон өрсөлдөж, штангтай суултад алт, хэвтээ шахалтад мөнгө, газраас штанг татах төрөлд алтан медаль хүртэн, нийлбэр дүнгээр тивийн аварга боллоо. Эрэгтэйчүүдээс П.Энхнасан М-1 ангиллын -105 кг-ын жинд оролцож, хэвтээ шахалтад аваргаар тодорсон байна. Мөн ОУХМ С.Минжбаатар нээлттэй ангиллын 105 кг жинд штангтай суултын төрөлд мөнгө, хэвтээ шахалт, газраас таталтаас хүрэл, нийлбэр дүнгээр хүрэл медаль зүүв.
П.Энхнасан