Их Британийн ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нарын оролцсон “Harry & Meghan” баримтат цуврал кино арванхоёрдугаар сарын 8-нд нээлтээ хийх гэж байна.
Кинонд Харри, Меган нар Букингемийн ордны нууц амьдралыг дэлгэн, чухамхүү яагаад хааны гэр бүлийн гишүүний үүргээсээ татгалзаж, улмаар Их Британийг орхихоор шийдсэн талаараа ярина.
Netflix YouTube суваг дээр нийтлэгдсэн уг киноны трейлерээс үзвэл ханхүү Харри хааны гэр бүлийн амьдралыг “бохир тоглоом” гэжээ. Энэхүү бохир тоглоомын нэг нь олон нийтийг түүний эхнэр Меганы эсрэг эргүүлсэн явдал гэж ханхүү мэдэгдэв. Учир нь Меган Британийн шинэ гүнжийн дүрд тохирохгүй байсан аж.
Британийн хэвлэлүүд уг цувралыг том дуулиан тарина гэж үзэж байна.
Уг кино нь “Netflix”-ийн бүтээл бөгөөд Сексексийн гүн, гүнгийн авхай нар 2020 оны есдүгээр сард тус компанитай хамтран ажиллахаар тохиролцож 100 сая ам.долларын гэрээ хийсэн юм.