Өчигдөр буюу даваа гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Крымын гүүрний засварын явцтай очиж танилжээ.
Төрийн тэргүүн асвар хийсэн баруун хэсгийн зурвасын дагуу өөрийн биеэр машин жолоодон явсан байна.
Тэрбээр “Мерседес” маркийн машин унаж, цагт 60-80 км хурдтай явжээ
Түүнийг Шадар сайд Марат Хуснуллин дагалдан явж, засварын ажлын талаар Ерөнхийлөгчид тайлагнажээ.
Путин засвар хийгдэж буй гүүрний зүүн талын хэсгийг төгс болгохыг даалгахын зэрэгцээ төмөр замыг ашиглалтад орох хугацааг богиносгож, сэргээн засварлах ажлыг ирэх оны зун гэхэд дуусгахыг уриалжээ.
Мөн Украиын талаас байнга заналхийлэж байгаа энэ үед Крымийг Оросын бусад хэсэгтэй холбосон хуурай замын онцгой ач холбогдлыг тэмдэглэв.
Өнгөрсөн аравдугаар сарын 8-ны өглөө Крымын гүүрэн дээр ачааны машин дэлбэрсний улмаас гүүрний автомашины хоёр урсгал хэсэгчлэн нурсан юм. Үүнийг Оросын тал террорист халдлага хэмээн үзсэн.