Их Британийн Хатан хаан III Чарльзын эхнэр Камилла тус вант улсад дундад зууны үеэс уламжлагдан ирсэн ордны фрейлин (шивэгчингүүд) нарын үйлчилгээг халахаар шийджээ. Гэхдээ энэ нь хааны эхнэр бүх зүйлийг өөрөө хийнэ гэсэн үг биш гэнэ. Одооноос эхлэн Камилаг хатны хамтрагчид гэж нэрлэдэх хүмүүс хүрээлэх аж.
Их Британийн Хатны шивэгчингүүд ихэвчлэн язгууртан гэр бүлийн төлөөлөл байдаг аж.. Түүхчид тэдгээр хатагтай нарыг Их Британийн хатан хааны итгэлийг маш ихээр хүлээж, заримдаа түүнд ихээхэн нөлөө үзүүлдэг байсан тул ордны явуулгад байнга орооцолддог гэж тэмдэглэсэн байдаг.
Хатны хамтрагчид шивэгчин хатагтай нараас зөвхөн албан тушаалын нэрээр төдийгүй хэд хэдэн үүрэг даалгавраараа ялгаатай байх юм. Юуны өмнө тэд хатны дэргэд бага байх бөгөөд гол төлөв албан ёсны арга хэмжээнүүдэд оролцох гэнэ. Мөн хатны нэрийн өмнөөс захидал бичиж, хатны ажлын өдрийг төлөвлөх зэрэг үүргээс чөлөөлөгдөх аж.
Хатны хамтрагчийн албан тушаал нь цалингүй байх юм. Харин хатны ажлын хүрээнд гаргасан бүх зардлыг нөхөн төлнө гэж Британийн хэвлэлүүд онцолсон байна.
Хатны эхний зургаан хамтрагч Камиллагийн зохион байгуулж буй гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэгчдэд зориулсан арга хэмжээний үеэр анх удаа олон нийтийн өмнө гарч ирэх гэнэ.