Польшид Украины дүрвэгсдийн урсгал эхэлснээс хойш ДОХ/ХДХВ-ийн халдварын тохиолдол дээд үзүүлэлтэд хүрээд байгаа талаар “Wirtualna Polska” сэтгүүл мэдээлжээ.
"10-р сарын эцэс гэхэд ХДХВ-ийн халдварын 1910 шинэ тохиолдол илэрчээ. Ийм түгшүүртэй тоон үзүүлэлт Польшид урьд нь хэзээ ч байгаагүй" гэж нийтлэлд дурджээ.
Нийгмийн эрүүл мэндийн судалгааны үндэсний хүрээлэнгийн ажилтан Иоанна Зайковскаягийн үзэж буйгаар энэ жил дээрх өвчний тоон үзүүлэлт нэмэгдэх болсон шалтгаануудын нэг нь Украйны дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөнтай холбоотой.
"Олон украинчууд эмчилгээгээ үргэлжлүүлэхээр манай эмнэлгийн байгууллагуудад ханддад" гэж тэрбээр хэлжээ.
Үүнээс гадна Польшид сахуу, салхин цэцэг, гахайн хавдар зэрэг халдварт өвчиний дэгдэлт болоод байгаа аж.
Энэ оны хоёрдугаар сараас хойш Польшийн хилээр Украины 7.7 сая иргэн орсон бөгөөд тэдгээрийн 1.3 сая нь Польшийн нутаг дэвсгэрт үлджээ.