Ираны Бандар Анзели хотод 27 настай залуу тус улсын шигшээ баг 2022 оны хөл бөмбөгийн ДАШТ-ээс хасагдсныг машиныхаа дуут дохио өгөн баярлаж байгаад амиа алдсан хэрэг гарчээ.
Осло хотод төвтэй Ираны хүний эрхийн байгууллагаас иш татан ВВС агентлагийн мэдээлснээр Мехран Самак гэдэг тэр залууг мягмар гарагт хууль сахиулагчид толгойд нь буудан хороосон байна.
Тэрээр гудамжаар машинаараа зорчиж, Ираны шигшээ баг АНУ-ын багт хожигдсонд баярлан дуут дохиогоо өгч байжээ. Энэ үйл явдал засгийн газрын эсрэг жагсаалын үеэр болсон байна.
Самакыг лхагва гарагт оршуулсан бөгөөд ёслолын үеэр тэнд байсан хүмүүс Ираны эрх баригчдын эсрэг уриа хашигарч байжээ.