Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг, “Алибаба” цахим худалдааг үндэслэгч Жэк Ма сүүлийн зургаан сар Японд амьдарч байгаа тухай Financial Times (FT) мэдээлэв.
Тэрбумтан Хятадын төрийн банкуудыг "ломбардын сэтгэлгээтэй", зохицуулагчид инновацийг удаашруулж байна хэмээн шүүмжилснийхээ дараа эх орноосоо явсан хэмээн тус сонин эх сурвалжаас иш татсан байна.
Тэрбумтан Токио хотод гэр бүлийнхээ хамт амьдарч байгаа аж. Хэрэв Ма Хятадад идэвхтай нийгмийн үйл ажиллагаагаа явуулж байсан бол шинэ газар үүнээсээ эрс хөндийрөөд байгаа аж. Тэрбээр өөрийн багаасаа зөвхөн хувийн тогооч, хамгаалалтын ажилтнуудаа Токио руу шилжүүлсэн байна.
Японд ирээд Ма гэр бүлийнхээ хамт халуун рашаан, цанын баазуудаар зочилжээ. Энэ хугацаанд тэрбумтан Японоос хэсэг хугацаанд гарч, АНУ, Израильд айлчилсан гэж сонины эх сурвалж дурджээ.