Европын орнуудын улс төрчид тус бүс нутагт эрчим хүч, эдийн засгийн хямрал нүүрлээд байгаад Вашингтоныг буруутгаж эхэлжээ. Энэ талаар “Wall Street Journal” нийтэлжээ.
Нийтлэлд дурдснаар Францын удирдагч Эммануэль Макрон АНУ-ын шинэ бодлогод сэтгэл дундуур байгаа улс төрчдийн тоонд оржээ.
“Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Европын бусад удирдагчид Украины мөргөлдөөнөөс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг улам хурцатгаж байгаа АНУ-ын шинэ бодлогод сэтгэл дундуур байгаагаас үүдэн Атлантын далай дамнасан харилцаа тасарч эхэлж байна” гэж нийтлэлд бичсэн байна.
Вашингтон одоогоор Европтой яриа хэлэлцээ хийж, үүссэн санал зөрөлдөөнөө зохицуулахыг хичээхгүй байхын зэрэгцээ ЕХ-нд шингэрүүлсэн хийг хөөрөгдсөн үнээр борлуулсаар байгаа нь бүс нутгийн үйлдвэрлэлийн баазыг дарамталж байгааг нийтлэлд онцолжээ.
ЕХ аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлын асуудлаар Вашингтоноос хамааралтай болж байгаад Европын улстөрчид бухимдаж байгаагаа илэрхийлж байна.
Өнөөдөр Францын Ерөнхийлөгч Э.Макрон АНУ -д албан ёсны айлчлал хийхээр очсон .